Хууль зүйн зөвлөгөө - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хууль зүйн зөвлөгөө

Комисс нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Хууль зүйн зөвлөгөө авахаар хандсан иргэдийн тоо жилд дундажаар 200-400 орчим байсан бол сүүлийн 5 жилийн байдлаар 1200 гаруйд хүрч, өмнөх жилүүдтэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. 
Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 6372 хүнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг үзүүлээд байгаа юм.      КОМИССООС 2001-2017 ОНЫ БАЙДЛААР ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН БАЙДАЛ № Огноо Хандсан иргэдийн тоо Хугацаа 1. 2001 он 85   2. 2002 он 120   3. 2003 он 142   4. 2004 он 157   5. 2005 он 135   6. 2006.11 сараас эхэлсэн 80 - 7. 2007 он 120 50 цаг 8. 2008 он 346 218 цаг 9. 2009 он 560 323 цаг 10. 2010 он 460   11. 2011 он 380   12. 2012 он 168 171 цаг 13. 2013 он 267 184 цаг 14. 2014 он 1446 548 цаг 15. 2015 он 1541 631 цаг 16. 2016 он 1784   17. 2017 оны 10 сар 1007     2017 оны эхний 10 сарын байдлаар Хүний эрхийн Үндэсний Комисс нийт 1007 хүнд 271 цаг 54 минутын хууль зүйн зөвлөгөө өгснөөс Улаанбаатар хотод нийт 131 иргэнд 32 цаг 41 минутын хууль зүйн зөвлөгөө өгсөн байна. ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЦАГИЙН ХУВААРЬ Гариг Цаг Даваа 0830-1230 1330-1730 Мягмар 0830-1230 1330-1730 Лхагва 0830-1230 1330-1730 Пүрэв 0830-1230 1330-1730 Баасан 0830-1230 1330-1730 Та хууль зүйн зөвлөгөө авахыг хүсвэл: Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах Хүний эрхийн Үндэсний Комиссын 509 тоот өрөөнд биечлэн ирж уулзах; 70 000 222, 262786 дугаарын утсаар холбоо барих; Цахим шуудан: info@mn-nhrc.org  хаягаар хандах боломжтой.