• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хууль сурталчлах аянд хамтран ажиллаж байна

Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс төрийн албан хаагчид, иргэд, олон нийтийн хууль эрх зүй,хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойгоор "Хууль сурталчлах сарын аян” арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэстэй хамтран 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо. Уг ажлын хүрээнд 1-р үе шат буюу урд бүсийн Халиун, Төгрөг, Бугат, Алтай, Цээл, Цогт, Баянтоорой, Эрдэнэ, Чандмань, Бигэр сумд, Алтай сумдад хууль сурталчлах, хүний эрхийн сургалтыг зохион байгууллаа. Дээрх сумдад нийт 22 удаа давхардсан тоогоор 822 төрийн албан хаагч, иргэнд, ахлах ангийн 899 сурагчид ”Хүний эрхийн үндсэн ойлголт” хичээлийг зааж, "Гэр бүлийн хүчирхийлэл", "ХЭҮК Говь-Алтай аймагт" сэдвийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, хүний эрхийн сургалтыг зохион байгуулаад ирлээ. Түүнчлэн Бугат суманд 4, Эрдэнэ суманд 1 иргэнд хууль зүйн зөвлөгөө өглөө.