Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөлд хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж буйд дүн шинжилгээ хийж, санал гаргасан байдал - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөлд хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж буйд дүн шинжилгээ хийж, санал гаргасан байдал

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлаар хэлэлцэх хууль тогтооомж, бодлогын баримт бичгийн төсөлд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, санал хүргүүлэх нь Комиссын бодлого дүн шинжилгээний ажлын салшгүй нэг хэсэг юм. Комисс нь 2014 онд 25, 2015 онд 32, 2016 оны 6 дугаар сарын байдлаар 18 хуулийн төсөл, Засгийн газар хоорондын хэлэлцээр бодлогын баримт бичиг, журмын төсөлд хүний эрхийн зарчим, хэм хэмжээний дагуу дүн шинжилгээ хийж, холбогдох саналаа хууль санаачлагчид хүргүүлсэн байна. д/д Хуулийн төслийн нэр Санал хүргүүлсэн албан тушаалтан Хугацаа 1 Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд 2016.02.05. 1/112 2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2016.02.19. 1/132 3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүд Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2016.02.24. 1/142 4 Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улс хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улс хооронд иргэний болон худалдааны асуудлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улс хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээнүүдийн төсөл Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2016.02.26. 1/151 5 "Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 5823:2013, "Хөгжлийн бэршээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 5798:2008 стандартууд "Хүүхэд хөгшдийг ивээх төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амарсанаа 2016.04.21. 4/255 6 Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, "Цагдан хорих байр, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хуяглан хүргэх ажиллагаа явуулах журам”, "Гэрч, хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам”, "Биечилсэн хамгаалалтын журам”, "Эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам”, "Тахарын албаны алба хаагчийн биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх түр журам” Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2016.05.11. 1/310 7 Төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2016.05.16. 1/324 8 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт 2016.09.02. 1/521 9 Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн төсөл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт 2016.09.19. 1/546