ХЭҮБ-уудын Дэлхийн Холбооны Товчооний хуралд Ази Номхон Далайн бүс нутгийн тайланг танилцууллаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮБ-уудын Дэлхийн Холбооны Товчооний хуралд Ази Номхон Далайн бүс нутгийн тайланг танилцууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Хүний эрхийн Үндэсний байгууллагын Дэлхийн Холбооны товчооны гишүүн, Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы дарга Ж.Бямбадорж ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болж буй Товчооны гишүүдийн ээлжит хуралд 2016 оны 10 дугаар сарын 12-14-ний өдөр оролцож байна. Хуралдааны үеэр Товчооны гишүүд стратегийн зорилго, тэргүүлэх чиглэл, бүтэц орон тооны шинэчлэл, 2017 оны төсөв, ХЭҮБ-уудыг дэмжих хамтарсан хөтөлбөр, Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газартай ХЭҮБ-уудын Дэлхийн Холбоо цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тайлан илтгэлүүдийг хэлэлцлээ. Комиссын дарга Ж.Бямбадорж тус хуралдаанд Ази Номхон Далайн бүс нутгийн тайланг танилцууллаа. Мөн түүнчлэн ХЭҮБ-уудын Дэлхийн Холбооны Магадлан итгэмжлэх дэд хорооноос Венесуэл болон Грекийн ХЭҮБ-уудын статусыг бууруулах тухай гарсан зөвлөмжийн хариу мэдэгдэл болон бусад асуудлаар хэлэлцүүлэг явагдаж байна.