ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг Азийн бүсийн хуралдаанд мэдээлэл хийлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг Азийн бүсийн хуралдаанд мэдээлэл хийлээ

 НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас Катар Улсын Доха хотноо энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй "Азийн бүс нутаг дахь бизнес ба хүний эрх” форумд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцож байна. 4 дүгээр сарын 20-ны өдрийн үдээс өмнө Комиссын гишүүн П.Оюунчимэг Зүүн хойд болон Төв Азийн бүсийн хуралдаанд оролцлоо. Уг салбар хуралдаанд тэрээр Монгол Улсад бизнесийн холбогдолтой хүний эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Хүний эрхийн Үндэсний Комиссын гүйцэтгэж байгаа үүрэг мөн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх бусад механизмуудтай харилцан ажиллаж байгаа туршлагын талаар мэдээлэл хийлээ.