• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг Малайз Улсад шүүх хуралд төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2019 оны 01 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лампур хотноо томилолтоор ажиллаж байна. Тэрбээр Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэний өмнөөс шүүх ажиллагаанд төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож байна.

Хохирогчийн ар гэрийнхэн болон шүүх хуралд оролцох хуулийн багийнхан өнөөдөр уулзалт хийсэн бол маргааш хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.

Зургийн тайлбар: Шүүх хуралд оролцох ажлын хэсгийн уулзалт