• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын дарга Төв аймагт ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт буюу 2019 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төв аймагт ажиллаж, хүний эрхийн хяналт, шалгалт, сургалт явууллаа.

74209794_2553432544887894_1189420901192433664_n.jpg

78480539_524552181482023_7352695741137027072_n.jpg

Тус аймагт төрийн үйлчилгээг хүргэж буй 10 гаруй байгууллагын дотоод дүрэм журам болоод бусад баримт бичигт ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлсэн заалт тусгаж, мөрдлөг болгосон эсэх, ажилтан албан хаагчдын хүйсийн тэнцвэрт байдал, жирэмсэн болон хүүхэд асрах чөлөө авсан эмэгтэйчүүдийн ажлын байр хадгалалт зэрэг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн үүргээ ажил олгогч хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгалаа.