ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүд ШШГЕГ-ын харъяа Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүд ШШГЕГ-ын харъяа Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг болон ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүд ШШГЕГ-ын харъяа Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хүмүүжигч хүүхдүүдэд бэлэг гардууллаа. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөлийг ХЭҮК-ын гишүүн удирддаг бөгөөд энэ жил тус зөвлөл хүүхдийн эрхийн хэрэгжилт, нөхцөл байдалд түлхүү анхаарч ажиллаж байна. Тэд энэ удаа Хүүхдийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулан хувиасаа хандив нийлүүлж, гарын бэлэг бэлтгэснээ аваачиж өгсөн юм.

52766807_1174504432737776_7125785433409060864_n.jpg

Мөн өдөр тус зөвлөл хуралдаж, ШШГЕГ-ын харъяа Хүүхдийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамирын мэдээллийг сонсч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцсан бол "Хууль зөрчсөн хүүхдийн нийгэмшүүлэх үйлчилгээнд хийсэн үнэлгээ"-ний дүнг ОТБЗ-ийн гишүүн, Хүүхдийн эрхийн Сургалт, судалгааны төвийн захирал Б.Жавзанхүү танилцуулав.