• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүнийн эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиумын нээлтэд ХЭҮК-ын даргын хэлсэн үг

"Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиумд оролцогчдод хэндэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын хэлсэн үгийг уншигч танаа толилуулж байна.Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат хуульчЭрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,Хүний эрхийн боловсрол нь хувь хүнээс эхлэн нийгмийн бүхий л түвшинг багтаасан нийгмийг хувирган өөрчлөх үйл явц юм. Харин хүний эрхийг дээдлэх соёлыг бүтээх нь шударга, зүй ёсны нийгмийг байгуулах гол хөшүүрэг болно.Хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, үндсэн хэрэгсэл нь хүний эрхийн боловсрол бөгөөд дэлхий дахинд хүний эрхийн зарчим, хэм хэмжээний талаарх мэдлэг ойлголт, хүний эрхийн боловсрол, соёлыг дээшлүүлэх бэхжүүлэх чиглэлээр ахиц дэвшлийг ихээр гаргаж байна.Манай улс албан болон албан бус боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг бодлого үйл ажиллагаандаа тусган, хүний эрх хичээлийг зааж байгаа хэдий ч иргэд, олон нийт, хүүхэд залуус өдөр тутамдаа хэрэглээ болгон хэрэгжүүлэх явдал хангалттай бус, түүнчлэн хүний эрхийн соёл, хандлагатай болох асуудал тулгамдсан хэвээр байна.Хүний эрхийн боловсролоор хүний эрхийг хүндэтгэж, хамгаалдаг, зөрчигдсөн эрхээ шаардаж нэхэмжилдэг, дуу хоолойгоо өргөдөг ард түмэн бий болгохын төлөө хүн ардын сэтгэлгээнд суух хүртэл төлөвлөх, тасралтгүй ажиллах хэрэгцээ, шаардлагатай байна.Өнөөдөр Та бид хүний эрхийн талаарх тогтсон соёл, ололт амжилтаа бэхжүүлж, түүнд тулгуурлан хүний эрхийн боловсролыг хэрхэн үр дүнтэй түгээн дэлгэрүүлэх, улмаар хүний эрхийн зөв хандлага, соёл төлөвшсөн нийгмийг хөгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулах талаар ярилцахаар хуран цуглаад байна."Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын 70 жил, "Хүний эрхийн хамгаалагчийн эрхийн тухай тунхаглал”-ын 20 жил, "Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын статусын талаарх Парисын Зарчим”-ын 25 жил, "Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо”-ны 25 жилийн ой болон12 дугаар сарын 10-ны "Хүний эрхийн олон улсын өдөр”-ийн хүрээнд уламжлал болгон хамтрагч байгууллагуудын хүрээнд зохион байгуулж буй "Хүнийн эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиумын үр дүнд олон талт байр суурийг нэгтгэсэн зөвлөмж бүхий баримт бичиг гаргах нь хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ юм.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсрол, соёлыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөний байдлын хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахын төлөө сэтгэл, зорилго, үйл ажиллагаагаа нэгтгэн, бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна.Хүний эрхийн боловсрол, соёлыг бэхжүүлэх үйл хэрэгт хамтран зүтгэцгээе.Симпозиумын үйл ажиллагаанд амжилт хүсье.