Хүний эрхийг дэмжигч орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шагнаж урамшууллаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийг дэмжигч орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шагнаж урамшууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажилладаг, дэмжигч орон нутгийн зарим хэвлэл мэдээллийн байгууллагад талархал, дурсгалын зүйл гардуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос шийдвэрлэсэн юм. ХЭҮК-ын талархал, шагналыг Дорноговь аймгийн "D" телевиз, Баян-Өлгий аймгийн "Саян” телевизэд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардуулан өглөө.  Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нь ХЭҮК-ын орон нутаг дахь үйл ажиллагааг дэмжиж, орон нутаг дахь хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, арилгуулахад дуу хоолойгоо нэгтгэн байнга тогтвортой, хамтран ажиллаж ирсэн тул Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2018 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн нэг жилийн хугацаатайгаар "Хүний эрхийг дэмжигч хэвлэл мэдээллийн байгууллага" байгууллагыг шалгаруулан батламжлахаар болсон, энэ нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нээлттэй тухай тус шагналыг гардуулах үеэрээ ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл танилцуулж байлаа.