• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн асуудлаарх телевизийн шилдэг бүтээл”-ийн уралдаан зарлалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Канадын Элчин Сайдын Яамтай хамтран Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2011 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  "Хүний эрхийн асуудлаарх телевизийн шилдэг бүтээл”-ийн уралдааныг үндэсний болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг телевизүүдийн нийт уран бүтээлчдийн дунд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаж байна.  Шилдэг бүтээл шалгаруулах зорилго: 1.    Хүний эрхийн анхаарал татсан асуудлуудыг эрэлхийлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход сэтгүүлчдийн оролцоог дэмжих; 2.    Хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх; 3.    Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон хүний эрхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг  бэхжүүлэх; Уралдааны зохион байгуулалт:  Бүтээлийг Засгийн Газрын XI байр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын 511 тоотод 2011 оны XII сарын 15-ны өдрийг хүртэл хүлээж авна. Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг нэг бүтээлийг XII сарын 16-наас XII сарын 18-ны өдрүүдэд шалгаруулна. Шилдэг бүтээлийн эзэнд шагнал гардуулах ажиллагааг XII сарын 18-ны өдрөөс хойш жич зарлаж, зохион байгуулна. Шагналын сан:  Уралдаанд ирүүлсэн бүтээлээс нэг бүтээлийг шалгаруулж, "Хүний эрхийн асуудлаарх телевизийн 2011 оны шилдэг бүтээл” өргөмжлөл олгоно. Өргөмжлөлийг 1 000 ам. доллар дагалдана. Бүтээлд тавигдах шаардлага:   1.    Орчин цагийн Монголын нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг хөндөж, тодорхой санал, дэвшүүлсэн байх; 2.    Хүний эрхийн зарчимд нийцсэн, асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандсан байх (хувь хүний нууц, насанд хүрээгүй хүмүүсээс дэмжлэг авах нөхцөлд тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах гм.); 3.    Шинэлэг, сонирхолтой байх; 4.    Зохиогчийн эрхийг хүндэтгэж, мэргэжлийн ёс зүйг чанд сахих; 5.    Бүтээлийг 2011 оны XII сарын 1-нээс  XII сарын 10-нд телевизийн аль нэг сувгаар цацуулсан байх (нийслэл, орон нутгийн телевизийн аль нь ч байж болно); 6.    Бүтээл 10 минутаас хэтрэхгүй хугацаатай байх бөгөөд нэвтрүүлэг эхлэхэд цагаан дэвсгэр дээр "ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН БҮТЭЭВ” гэсэн бичвэрийг Arial фонтоор 3 секунд үзүүлэх; 7.    Тухайн нэвтрүүлгээр дэвшүүлсэн санаа зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг нэвтрүүлэгт тодорхой дурьдсан байх; 8.    Бүтээл нь чанарын шаардлага хангасан байх бөгөөд бичлэгийг CD-д хуулж, телевизийн сувгаар цацуулсныг нотлох баримтын хамт дээр заасан хугацаанд Комисст хүргүүлсэн байх;   Тодруулга, лавлагаа:   Утас:   (976-51) – 262751 (Референт Ч.Ариунаа);            (976-51) – 262931 (Зааварлагч Ж.Оюунхүү);   Шилдэг бүтээлийн зохиогчийн нэрийг дурьдан цаашид хүний эрхийн сурталчилгаанд ашиглана. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС Цахим шуудан: info@mn-nhrc.org Цахим хуудас: www.mn-nhrc.org Шуудангийн хаяг: Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Улаанбаатар хот, 15140 Монгол Улс