• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн асуудлаар биечлэн, утсаар болон цахим хэлбэрээр хууль зүйн зөвлөгөө өгч байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 онд нийт 1035 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад утсаар 169, биечлэн 843, цахимаар 23 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 408 цаг 24 минутын хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Үүнээс Улаанбаатар хотод 182 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 58 цаг 3 минут, орон нутагт 853 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 21029 минут буюу 350 цаг 21 минутын хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.