• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн асуудлаар цахимаар гомдол гаргах боломжтой

Covid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн ХЭҮК-т хандахдаа заавал биечлэн ирэлгүйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын цахим хуудас буюу nhrcm.gov.mn хаягаар гомдол, мэдээлэл гаргах боломжтой. Түүнчлэн хүний эрхийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авахыг хүсвэл манай 24 цагийн утас 70 000-222 дугаарт мэдээллийг үлдээх, эсвэл шууд холбогдон үйлчлүүлнэ үү.