Хүний Эрхийн Боловсрол - Ерөнхий Боловсролын Сургуульд (2006 он) - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний Эрхийн Боловсрол - Ерөнхий Боловсролын Сургуульд (2006 он)

Уг судалгааг хийх дараах үндэслэлүүд байв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлагдсан "Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2005 онд улс орнуудын Засгийн газрыг өөрийн улсын ерөнхий боловсролын сургуулийн хүний эрхийн боловсролын хөтөлбөрт үнэлгээ, дүн шинжилгээ хийхийг уриалсан билээ. 1998 онд батлагдсан ерөнхий боловсролын стандарт болон Гэгээрлийн сайд /хуучин нэрээр/ 100-р тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу хүний эрхийн агуулгыг 6-р ангид хувьсах болон тогтвортой агуулгаар судлахаар тогтоосон байна. Гэвч ерөнхий боловсролын сургуулиудад агуулга бүрэн биш, судалж байгаа цаг харилцан адилгүй, хэрэглэгдэхүүн, заах арга зүй учир дутагдалтай байх явдал элбэг байна. Энэхүү судалгааны зорилго нь: Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангид орж буй "Хүний эрх” хичээлийн агуулга, заах арга зүй, хэрэглэгдэхүүнд үнэлгээ, дүгнэлт өгөх; ЕБС-иудын хүний эрхийн сургалтын өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулах; Хүний эрхийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах боломж, арга замыг тодорхойлох;