Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 23 шаардлага хүргүүлээд байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 23 шаардлага хүргүүлээд байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу ХЭҮК-ын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргадаг билээ. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл ХЭҮК-ын гишүүн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлдэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдийн гомдлын дагуу 2018 оны 11 сарын байдлаар нийт 23 шаардлагыг хүргүүлж, хүний эрхийн зөрчлийг арилгуулж ажиллалаа. ШААРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТ - 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар № Хэнд Явуулсан огноо, дугаар Шаардлагын агуулга   1   Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржав 2018.01.24 3/01 Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд хийсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Хяналт шалгалтын дагуу 2 Тайгын булаг ХХК-ийн захирал З.Янжив 2018.01.30 2/02 Тайгын булаг ХХК-д хийсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Хяналт шалгалтын дагуу 3 Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа 2018.01.31 1/03 Өндөр настан Г.Б-ийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэлд орж болзошгүй байгааг онцгой анхаарч нэн яаралтай арга хэмжээ авах тухай Гомдлын дагуу 4 Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018.02.12 2/04 Ойрад театрт хийсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай Хяналт шалгалтын дагуу 5 Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд 2018.02.12 2/05 МУ-ын хууль тогтоомж зөрчсөн Сод Монгол групп ХХК-ийн тус аймаг дахь салбар ШТС-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох, үйл ажиллагааг нь зогсоох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай Гомдлын дагуу 6 Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018.02.12 3/06 Иргэн Н.Г болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай Гомдлын дагуу 7 Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018.02.14 1/07 Багш, ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, ажлын байрны дарамт үзүүлсэн ялгаварлан гадуурхсан Цагаанхайрхан сумын ЕБС-ын захирлын хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох тухай Хяналт шалгалтын дагуу 8 Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан 2018.03.16 3/08 Иргэн Г болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай Гомдлын дагуу 9 Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт 2018.05.18 2/09 Олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан иргэдийн ажилгүйдлээс хамгаалуулах, тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг ноцтой зөрчсөн тул хүний эрхийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах, энэ төрлийн зөрчлийг цаашид гаргуулахгүй байх тухай Гомдлын дагуу 10 Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018.06.12 2/10 Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа тус эмнэлгийн дарга Д-ын хууль зөрчсөн үйлдлийг даруй таслан зогсоох тухай Гомдлын дагуу 11 Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар 2018.06.29 3/11 Шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж, иргэн Ч-г үүрэгт ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах тухай Гомдлын дагуу 12 Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2018.07.09 2/12 Иргэн О-г Увс аймаг дахь Монгол банкны салбарын захирлын үүрэгт ажилд эргүүлэн томилохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах тухай Гомдлын дагуу 13 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018.07.23 1/13 Хүүхдүүдийг эм, эмнэл зүйн туршилт, судалгаанд хамруулж байгаа нь Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул уг судалгааг зогсоож, тухайн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, хангах цаашид ийм зөрчил гаргуулахгүй ажиллах талаар холбогдох арга хэмжээ авах тухай Гомдлын дагуу 14 Номин холдинг ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан 2018.07.23 3/14 Тус байгууллагад мөрдөгдөж буй журам нь олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжид нийцээгүй хүний эрхийг зөрчиж байгаа тул ийм төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй хүний эрхийг хангуулан ажиллуулах тухай Гомдлын дагуу 15 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр 2018.09.14 1/15 Хэнтий аймаг дахь ШШГЕГ-ын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангид хийсэн хяналт шалгалтын мөрөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах тухай Хяналт шалгалтын дагуу 16 Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 2018.10.02 1/16 Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газруудад тавих хяналтыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах тухай Хяналт шалгалтын дагуу 17 Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2018.10.08 2/17 Иргэн Д-г Дархан-Уул аймаг дахь үүрэгт ажилд эргүүлэн томилохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах тухай Гомдлын дагуу 18 Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа 2018.10.12 3/18 Шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж иргэн Х-гийн ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах тухай Гомдлын дагуу 19 Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 2018.10.12 3/19 Яллагдагч З-гийн өмгөөлүүлэх, өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй, хүний эрхийг хангаж ажиллах тухай Гомдлын дагуу 20 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2018.10.12 2/20 Иргэн Н-ын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй, хүний эрхийг хангаж ажиллах тухай Гомдлын дагуу 21 Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржав 2018.10.16 2/21 Олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийг ноцтой зөрчсөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сум дахь Цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Б-д хариуцлага тооцох, энэ төрлийн зөрчлийг цаашид гаргуулахгүй байх тухай Гомдлын дагуу 22 Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018.10.22 2/22 Шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж иргэн Б-гийн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байх Гомдлын дагуу 23 Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа 2018.11.14 2/23 Иргэн О-г эрхэлж байсан ажилд нь томилж, түүний хөдөлмөрлөх эрхийг хангах, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй ажиллах тухай Гомдлын дагуу