• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 37 албан байгууллага, албан тушаалтанд Шаардлага хүргүүллээ

Тайлант хугацаанд буюу 2019 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 57 зөвлөмж, 39 шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж ажилласан бөгөөд хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

Мөн ХЭҮК-ын гишүүд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 57 аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. Эдгээрээс иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 22, гомдлын дагуу 6, хяналт шалгалтын дагуу 23, дүн шинжилгээний дагуу 2, Хүний эрхийн нээлттэй өдрийн үеэр хийсэн хяналт шалгалт, гомдол шийдвэрлэлттэй холбоотой 4 зөвлөмжийг тус тус холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлж ажиллалаа.