• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

 Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн лекцийг "Хүний эрхийн үндэсний байгууллага: тавигдах шаардлага, чиг үүрэг" сэдвээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын анхны дарга, Хүний эрх, ардчилал судалгааны төвийн тэргүүн, Хууль зүйн ухааны доктор С.Цэрэндорж 2016 оны 02 дугаар сарын 01-ий өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхарын хурлын танхимд уншина. Тус сэдвээр улс орнуудад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулахын ач холбогдол, хүний эрхийн үндэсний байгууллагын онцлог, хүлээх үүрэг, хариуцлага болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан түүхийн талаар ярилцаж санал бодлоо солилцох тул сонирхсон хүмүүс 262752 дугаарын утсаар бүртгүүлнэ үү. Лекц нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.