• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран хүний эрхийн сэдвээр олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Хүссэн хүн бүрт нээлттэй илтгэл хэлэлцүүлгийн илтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн тэнхмийн багш, хууль зүйн доктор, дэд профессор Одонхүүгийн Мөнхсайхан уригдлаа. Тэрбээр 2015 оны 6 дугаар сарын 19-ний 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд "Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь" сэдвээр илтгэл тавина.  ...Хүний эрхийг хамгаалсан Үндсэн хууль, олон улсын гэрээ урт хугацаанд үйлчилдэг. Тиймээс баталсан хүмүүсийнх нь төсөөлөө ч үгүй шинэ нөхцөлд хүний эрхийн заалтыг хэрхэн хэрэглэх вэ? Өмнөх үеийнхний хувьд хүний эрхийн зөрчил гэж ойлгодоггүй байсан асуудал хожим зөрчил болох боломжтой юу? Хүний эрхийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх ёстой вэ? зэрэг байнгын маргаантай асуултуудад эрх зүйн онол, Үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйн олон улсын жишээн дээр хариулан ярилцах болно. Илтгэл хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл 70 000 444 дугаарын утсаар холбоо барьж, бүртгүүлнэ үү.