• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Дундговь аймагт зохион байгуулна

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулна. Нээлттэй өдрийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ сарын 19-ний 14 цагт иргэд, олон нийттэй уулзалт хийх тул хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байрны их танхимд болно. Мөн өдөрлөгийн үеэр хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн асуудлаар гомдол хүлээн авч шийдвэрлэх, хүний эрхийн сургалт, хяналт шалгалт явуулна.