• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн олон улсын гэрээ, хууль тогтоомжийг сонсох хувилбараар байршууллаа

Мэдээллийн хүртээмжийг сайжруулах үүднээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн зарим хууль тогтоомж, Олон Улсын гэрээг аудио хэлбэрт шилжүүлж, сонсох хувилбарыг цахим хуудастаа байршууллаа. Үүнд: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль зэрэг 7 хууль, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай ОУ-ын Пакт, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай ОУ-ын Пакт зэрэг нийт 9 гэрээг сонсох хэлбэрт шилжүүлэх ажлыг "Монспийч Ай Ти" ХХК-ийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэлээ. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд уг ажилд туслалцаа үзүүллээ.

Хүний эрхийн сонсдог хууль, гэрээг www.nhrcm.gov.mn буюу манай цахим хуудасны Эх сурвалж хэсэгт байгаа Хүний эрхийн олон улсын гэрээ, хууль тогтоомж гэсэн хэсгээсhttp://nhrcm.gov.mn/%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D/tag/khunii-erkhiin-olon-ulsyn-geree/ холбоосоор орж сонсоно уу.