• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалтын мэдээ

2016 онд ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн дангаараа болон бусад байгууллагуудтай хамтарч 8 удаагийн сургалтаар нийт 323 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагч нарт 13 цаг 48 минутын хүний эрхийн сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтууд дээр "Хүний эрхийн тухай ойлголт, хандлага”, "Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, "Гэр бүлийн хүчирхийлэл”, "Хорих байгууллага ба хүний эрх”, "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”, "Харилцаа”, "Хүний эрхийн байгууллага” зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хүргэсэн.