• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн сургалт, дэмжих бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхжуулах нь" төслийг эхлүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Европын холбооны дэмжлэгтэйгээр "Хүний эрхийн сургалт, дэмжих бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхжуулах нь" төслийг 2019 оны 12 дугаар сарын 06-наас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү төсөл нь Монгол Улс Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жил, Европын холбооны төлөөлөгчийн газар манай улсад нээгдсэнээс хойш 1 жилийн ойтой давхацаж байна.

78410942_1370301146484090_2428508825670647808_o.jpg

ХЭҮК-ын стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийн нэг болох малчны эрх, эрсдэлт нөхцөлд буй туслах малчдын эрхийн асуудлыг шийдвэрлэх, эрхээ эдлэхэд шаардагдах мэдлэг, чадварт сургах зэрэг бодит үр дүнт төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Төслийн хамтран гүйцэтгэгчээр Монголын эмэгтэйчүүдийн холбоо шалгарсан бөгөөд сонгогдсон аймгууд дахь эмэгтэйчүүдийн салбар зөвлөлүүдээр дамжуулан чадавхжуулах үйл ажиллагааг гүйцэтгэх юм.