• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд "Шөрмөсөн” нэртэй цахиур чулууг хууль бусаар түүж байгаагаас үүсч буй нөхцөл байдал, эрх зүйн орчин, авч буй арга хэмжээний талаар иргэд, төрийн албан хаагчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор ХЭҮК-ын Дундговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, ШШГА, МХГ, УБХ, Тагнуул зэрэг байгууллагын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудтай хамтран 2015 оны 4 дүгээр сарын 10-нд сургалт явууллаа. Сургалтад 3 багийн 86 иргэд, төрийн албан хаагчид оролцлоо. Түүнчлэн иргэд, төрийн албан хаагчдад Монгол Улсын ХЭҮК-ын танилцуулга болон хүний эрхийн ойлголт, иргэний эрх үүргийн талаар сургалт зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд 3 иргэнд хуулийн зөвлөгөө өглөө.