• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэмэлт илтгэл” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо. Өглөөний уулзалтанд "Японы Хүүхдийг ивээх сан”, "Бүх нийт боловсролын төлөө” эвсэл, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”, "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах сүлжээ” зэрэг хүнийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ, иргэний нийгмийн эвслүүд, ХЭҮК-ын ажилтнууд зэрэг нийт 30 гаруй хүн оролцов. Уулзалтын зочноор "Японы Хүүхдийг ивээх сан”-гийн Хүүхдийн эрх, засаглалын хөтөлбөрийн мэргэжилтэн Э.Цолмон оролцож, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үндэсний тавдугаар илтгэлд нэмэлт бичиж буй тухайгаа мэдээлэл хийлээ. Мөн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид Хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэмэлт илтгэлболовсруулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл ирж хүүхдийн эрхийн талаар судалж, тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Өглөөний уулзалтад оролцогчид Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх асуудал чухал болохыг дурдаад, хүүхдийн сурч боловсрох эрх, хөдөлмөрлөх эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн зөрчил ил болон далд хэлбэрээр байгааг онцолж байлаа. Эцэст нь Хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Мэдээг бичсэн: Ч.Номин-Эрдэнэ, Б.Мөнх-Ундраа