• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын гишүүдэд мэдээлэл хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын гишүүдэд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир 2019 оны 04 дүгээр сарын 26-нд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 2019 оны эхний 4 сарын байдлаар хүний эрх зөрчигдсөн асуудлаар 200 гаруй иргэнээс гомдол ирүүлээд байна. Мөн энэ хугацаанд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон ХЭҮК-ын төлөвлөгөөт хяналт шалгалтыг 60 гаруй объектод явуулаад байгаа юм.