• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн төлөө" хүндэт тэмдгээр шагнав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Гүүд Нэйборс Олон Улсын төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн захирал Пак Дун Чолыг "Хүний эрхийн төлөө" хүндэт тэмдгээр шагналаа. Ноён Пак Дун Чол нь Монгол Улсад ажиллах хугацаандаа Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран "Хүүхдийн эрх ба хамгаалал" сэдэвт КАП төрлийн буюу (KAP-knowledge, attitude, practice) мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж, судалгааны үр дүнд үндэслэн хүүхдийн эрх, хамгааллын олон чухал арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, сурталчилан таниулах үйлсэд манлайлан оролцож байсныг онцолж байна.

IMG_1153.JPG

IMG_1155.JPG

Мөн цаашид хүүхдийн эрхийн чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа тус байгууллагын шинэ захирлаар томилогдон ирсэн ноён Чо Сун Хюуг болон зөвлөх Х.Баавгай нарт илэрхийлж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.