• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн цуврал лекц болов

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумын хамтран 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хүний эрхийн цуврал лекцээ зохион байгууллаа. Цуврал лекцийн 2015 оны 5 дахь зочноор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж оролцож "Шударга шүүхээр шүүлгэх эрх" сэдвээр лекцээ уншив. Илтгэгч хүний үндсэн эрх, түүний материаллаг болон процессын хэм хэмжээний агуулга, орчин үеийн хандлага, шударга шүүхээр шүүлгэх эрх ба хүний үндсэн эрх, шүүх шударга ёсны үйлчилгээг хэрэгжүүлэх эрх мэдэл болох нь, Монгол Улсад шүүн таслах байгууллагаас шүүх эрх мэдэлд шилжих процесс ба шүүхийн шинэтгэл, үр дүн, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хамгаалах механизм, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр санал бодлоо солилцлоо.