• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн цуврал 43 дахь лекцийг зохион байгуулав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм Форумтай хамтран хүний эрхийн цуврал лекцийг 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Хүний эрхийн тулгамдсан асуудлыг сар бүр хөндөж, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, улмаар гарц гаргалгааг эрэлхийлэн нийгмийг эрүүлжүүлэх зорилготой уг арга хэмжээнд хүн бүр оролцох боломжтой, төдийгүй ямар нэгэн хураамжгүй байдаг онцлогтой.

Цуврал лекцийн 43 дахь зочин илтгэгчээр "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр уригдан оролцож “Авлигатай тэмцэж хүний эрхийг дээдэлсэн сайн жишиг” сэдвээр 2019 оны 06 дугаар сарын 27-нд лекц уншлаа. Тэрбээр дэлхийн улс орнууд хууль тогтоомж, бодлогоороо авлигатай тэмцэж, таслан зогсоосон сайн туршлагын тухай, тэдгээрийг өөрийн эх орондоо хэрхэн нэвтрүүлэх боломж, аргачлалын талаар сонирхолтойгоор илтгэсэн юм.