• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний Эрхийн Үндэсний Байгууллагууд, хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудын IV чуулганд оролцоод ирлээ

Хүний эрхийн үндэсний байгууллагууд, хүний эрхийг хамгаалах  төрийн бус байгууллагуудын ИССЫК-КУЛИЙН  IV чуулган 2011 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдлаа. Чуулганд Иран, Казахстан, Киргизстан, Монгол, Оман, ОХУ, Тажикистан, Украин улсын омбудсман, хүний эрхийн үндэсний байгууллагуудын дарга, төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.  Мөн Ази Номхон далайн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгч, манай улсаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Золжаргал нар чуулганд оролцсон юм. Тус чуулганаар эрүү шүүлтээс сэргийлэх үндэсний тогтолцоог бий болгох, цагаач ажилчдын эрхийг хамгаалах талаар төлөөлөгчид мэдээлэл хийж, харилцан туршлага солилцов. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх талаарх өөрийн туршлагаас хуваалцлаа.