• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын дэргэдэх Иргэний Нийгмийн Зөвлөл

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Иргэний Нийгмийн Зөвлөл ажилладаг.

Тус зөвлөл нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 жил тутам шинэчилдэг дүрэмтэй билээ. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр дүрмийн дагуу Иргэний Нийгмийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсон билээ. Зөвлөлийн даргаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг ажиллаж байна.

Иргэний Нийгмийн Зөвлөлийн бүрэлдэхүүн:

1. Хүүхдийн эрх – Б.Жавзанхүү (Хүүхдийн эрхийн Сургалт, судалгааны төвийн захирал)

2. Эмэгтэйчүүдийн эрх- Б.Золзаяа ("Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын захирал)

3. Эрэгтэйчүүдийн эрх –М.Чинзориг (Монголын Эрэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн)

4. Залуучуудын эрх – Ч.Ундрах ("Гүнж" төвийн захирал)

5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх – Д.Гэрэл (Монголын Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч)

6. Эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх – Д.Мягмардорж ("Залуу, эрүүл мэнд төв" ТББ-ын гүйцэтгэх захирал)

7. Байгаль орчин, уул уурхай ба хүний эрх- Д.Эрдэнэчимэг ("Нээлттэй нийгэм форум" ТББ-ын менежер)

8. Ахмад настны эрх – П.Бямбацэрэн (Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч, АА-ын дарга)

9. Боловсрол ба хүний эрх - Д.Тунгалаг (Бүх нийтийн боловсролын төлөө! ИН-ийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч)

10. Үндэстний цөөнхийн эрх – С.Айнагүл (Казах эмэгтэйчүүдийн "Арулар” холбооны тэргүүн)

11. Үндэстний цөөнхийн эрх - Г.Галтайхүү ("Галсан" сангийн тэргүүн)

12. ЛГБТ хүмүүсийн эрх - Д.Мөнхтуяа (ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал)

13. Хорих байгууллага дахь хүний эрх – Б.Алтантуяа (Монголын Эмнэсти интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал)

14. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо – Ц.Отгонтунгалаг (МҮЭ-ийн хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга)

15. Монголын ажил олгогч эздний нэгдсэн холбоо – Д.Нармандах (МАОЭНХ-ын ерөнхийлөгчийн зөвлөх)

16. Эрдэм шинжилгээний байгууллага – Б.Баярт (Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич) 17. Хэвлэл мэдээлэл ба хүний эрх – Х.Батхишиг (Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч)

18. Шашны байгууллага – С.Дэмбэрэл (МУИС-ийн ШУС-ийн философи, шашин судлалын тэнхимийн багш) 19. Олон улсын байгууллага – С.Цэцгээ ("Дэлхийн зөн–Монгол" ОУБ-ын менежер)

ИНЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байх ба дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болдог дүрэмтэй. Жич: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 01 дүгээр сарын 23-нд УИХ-ын чуулганаар баталсантай холбогдуулан тус зөвлөлийн нэр, дүрэмд өөрчлөлт орсон болно.

Зөвлөлийн дүрэмтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Үзэх