Хүний эрхийн Үндэсний Комисс Хэвлэлийн бага хурал хийлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комисс Хэвлэлийн бага хурал хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар олон нийтэд мэдээлсэн хэвлэлийн мэдээг уншигч танаа хүргэж байна. ...Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагын Олон Улсын Зохицуулах Хороо(ОУЗХ)-ны 12 дахь Олон Улсын Бага Хурал Мексик Улсын Мерида хотод 2015 оны 10 дугаар сарын 8-10-ны өдөр боллоо. НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар болон ОУЗХ-той хамтран Мексик Улсын ХЭҮК зохион байгуулсан тус хуралд Монгол Улс ХЭҮБ-уудын Ази Номхон Далайн Чуулганыг даргалагчийн хувиар оролцож, байр суурь илэрхийллээ. "Тогтвортой Хөгжлийн Зорилтууд: Хүний эрхийн Үндэсний Байгуулллага ямар үүрэгтэй байх вэ” сэдвийг голчилсон тус хурлаар Меридагийн тунхаглалыг баталсан бөгөөд Мянганы Хөгжлийн Зорилтуудын хүрээнд гарсан ахиц дэвшлийг сайшаахын зэрэгцээ тэдгээр нь эрхэд суурилаагүйн дээр бүрэн үр дүнд хүрч чадаагүйг тэмдэглэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд 2030 он хүртэл Тогтвортой Хөгжлийг Хангах Хөтөлбөрийг баталсан нь хүмүүс болон манай гарагт нөлөөлж буй өргөн хүрээтэй асуудлуудад чиглэсэн цогц, багц зорилтуудыг тусгасан гэж үзэв. Оролцогчид ядуурал, тэгш бус байдлыг үгүй хийх, хүний эрхэм зэргийг бэхжүүлэх нь Хөтөлбөрийн гол зорилтуудын нэг байх ёстой бөгөөд хэнийг ч орхигдуулахгүй байх, хамгийн хойно хоцорсон хүмүүст хамгийн түрүүлж хүрэх гэсэн эрмэлзэл нь тэгш байдал болон үл ялгаварлан гадуурхалтын хүний эрхийн зарчимд чиглэсэн чармайлтыг илэрхийлэх учиртайг онцоллоо. ХЭҮБ-ууд нь оролцогч талуудын хооронд холбох гүүр болдгоороо өвөрмөц байр суурьтай бөгөөд ОУЗХ-ны Бүс нутгийн сүлжээнүүд, ХЭҮБ-уудыг Парисын Зарчимд нийцсэн мандатынхаа хүрээнд харилцан чадавхжуулах, туршлага солилцон хамтран ажиллах, Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүний эрхэд суурилсан хандлага баримтлахад хувь нэмэр оруулна. Үүнд: 1) ОУЗХ-ны бүс бүрт хүний эрх, тогтвортой хөгжлийн асуудлаар ОУЗХ-ны 2030 он хүртэл тогтвортой хөгжлийг хангах Хөтөлбөрийн асуудлаарх Ажлын Хэсэгтэй хамтран семинар зохион байгуулж, ХЭҮБ-ын чадавхийн хэрэгцээг тодорхойлон сайжруулах бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах. Бүс нутгийн дарга нарт энэ талаар 2016 оны 3 дугаар сард ОУЗХ-ны Ерөнхий Хурал болон бүс нутгийн болон олон улсын удаа дараагийн бусад хуралд тайлагнах; 2) Үндэсний засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа, эрх эдлэгчид, бусад оролцогчдод зөвлөгөө өгч, бүх хүний хүний эрх хэрэгжихэд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, үндэсний хөгжлийн хөтөлбөр, захиргааны дүрэм журам, төсвийн үзүүлж буй нөлөөг үнэлэх зэргээр Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүний эрхэд суурилсан хандлага баримтлахыг хөхиүлэн дэмжих. 3) ТХЗ-уудыг биелүүлэх үндэсний болон орон нутгийн цогц бодлогыг боловсруулах, түүний дотор хамгийн хоцрогдол бүхий хэсэгт хүрч ажиллах, зэргээр Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүх шатад эрх эдлэгчид иргэний нийгмийг оролцуулан, зөвшилцөх ил тод, оролцоо бүхий үйл явцыг хөхиүлэн дэмжиж хэрэгжилтийн хүрээний түншлэлийг бий болгож, бэхжүүлэх. 4) Үүрэг хүлээгч, эрх эдлэгч болон бусад гол оролцогчид, түүний дотор засгийн газрын агентлагууд, парламент, шүүх эрх мэдэл, орон нутгийн эрх баригчид, үндэсний статистикийн газар, иргэний нийгэм, гол бүлгүүд, гадуурхагдсан бүлгүүд, голлох болон нийгмийн мэдээллийн хэрэгслүүд, НҮБ, олон улсын болон бүс нутгийн бусад байгууллагуудыг мэдлэг ойлголт нэмэгдүүлэх, итгэлцэл бий болгох ажиллагаанд татн оролцуулж, ХөтХХөтөлбөр хэрэгжүүлэх, хяналт тавихад хүний эрхэд суурилсан хандлага тусгахын тулд харилцан яриа, хамтын хүчин чармайлт, эрх эдлэгчид, иргэний нийгмийн оролцоонд зориулсан аюулгүй орон зайг хөхиүнэ дэмжих. 5) Боломжтой бол үндэсний статисткийн газрууд, мөн бусад холбогдох үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, одоо байгаа олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн механизм дээр суурилах зэргээр Хөтөлбөрийг хэмжих, үнэлэхэд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах ажлыг хангахын тулд дэлхийн нийтийн шинжтэй үндэсний илтгүүр, сайн баримт цуглуулах тогтолцоо бий болгоход туслалцаа үзүүлэх. 6) Баримт цуглуулах шинэ арга хандлагыг ашиглах, оролцоо хангасан хяналт тавихын тулд эрх эдлэгч, эмзэг, гадуурхагдсан бүлгүүдтэй түншлэл тогтоох зэргээр, мөн ахиц дэвшлийг эрчимжүүлэхээс гадна тулгарсан саадыг тодорхойлох байдлаар Тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг илрүүлэхийн тулд орон нутгийн, үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшинд Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих; 7) Парламент, олон нийт, Хүний эрхийн Зөвлөл болон түүний механизмууд, Ээлжит Нэгдсэн Хэлэлцүүлэг, Тусгай Процедур, гэрээний байгууллагууд, мөн түүнчлэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын хяналтын механизмууд, НҮБ-ын Бүс нутгийн комиссууд, Дээд Хэмжээний Улс төрийн Форум зэрэг үндэсний, бүс нутгийн, олон улсын механизмд тайлан өгөх үед нь хэрэгжилтийн явц, тулгарсан саад бэрхшээл зэргийг харгалзан авч хэлэлцэх зэргээр засгийн газрыг Хөтөлбөр хэрэгжүүлэх татан оролцуулах буюу хэрэгжилт тааруу,жигд бус байдалд хариуцлага тооцох; 8) Хөгжлийн хүрээнд болон ТХЗ-уудыг хэрэгжүүлэх явцад гарсан Төр болон ард түмний хоорондох итгэлцлийг эвдэж болох ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдалтай холбоотой эрхийн зөрчилд хариу арга хэмжээ авах, хяналт шалгалт хийх, хянан шийдвэрлэх; 9) ХЭҮБ гомдол хянан шийдвэрлэх чиг үүргийнхээ хүрээнд гомдол хүлээн авч, шалгах зэргээр хөгжлийн үйл явцад эрх нь зөрчигдөж хохирсон хүмүүст шударга ёс болон эрхээ сэргээлгэх, нөхөн төлбөр авах боломжийг бий болгох. Хурлаас мөн санал нэгтэйгээр ОУЗХ дараах чиглэлээр ажиллах зүйтэй гэж тогтов. Үүнд: 10) Парисын Зарчимд нийцсэн ХЭҮБ-ууд, тэдгээрийн олон улсын болон бүс нутгийн зохицуулах байгууллагуудын Дээд Хэмжээний Улс Төрийн Форум, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зарласнаар[1 зэрэг Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт болон хэлэлцүүлэгийн хяналтын үйл явцыг оролцуулаад НҮБ-ын холбогдох механизмууд болон үйл явцад хараат бусаар оролцоход нь нөлөөллийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэх. 11) ХЭҮБ-уудад болон тэдний дунд Хөтөлбөртэй холбогдуулан чадавх бий болгох, туршлага солилцох, шилдэг туршлагаас хуваалцах, мэдлэгийн зохион байгуулалтыг дэмжих, түүнд шаардлагатай нөөц бололцоог дайчлан ашиглах. ХЭҮБ, бүс нутгийн сүлжээ, ОУЗХ-нд дэмжлэг үзүүлэхийн тулд НҮБХХ, ХЭДКГ, ОУЗХ-ны Гурван талт Стратегийн Түншлэлд тулгуурлах. Мөн тус хурлын үеэр Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны Бизнес ба Хүний эрхийн ажлын хэсэгт Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудыг төлөөлөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг ажиллахаар болсныг баталгаажуулсан юм. Ингэснээр Монгол Улс Олон Улсын Зохицуулах Хороо болон Хүний эрхийн үндэсний байгууллагууд, бусад холбогдох байгууллагуудад хүрч ажиллахад туслалцаа үзүүлэх, санал оруулах боломж нээгдэж байна гэсэн үг юм. Тухайлбал, тус ажлын хэсгийн төлөөлөл нь Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгууллагууд, олон талт харилцаатай бусад байгууллагууд, бизнесийн салбарынхан, иргэний нийгэм зэрэг байгууллагуудад бизнес ба хүний эрхийн асуудлаар хүрч ажиллах юм. Түүнчлэн ...Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт болон бусад конвенцуудаар баталгаажуулсан хэдий ч ахмад настны зарим эрх хангагдахгүй байгаа талаар хүний эрхийн үндэсний байгууллагууд, эрдэмтэд, судлаачид сануулсаар байна. Нэн ялангуяа амьжиргааны зохих түвшний орлоготой байх, хөдөлмөр эрхлэх, зохих түвшний эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээ авах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхүүд зөрчигдөж байна. Иймд НҮБ-аас 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65/182 дугаар тогтоолоор Нээлттэй ажлын хэсгийг (OEWG) байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь ахмад настны эрхийг баталгаажуулж, зохицуулж буй олон улсын хэм хэмжээнд судалгаа хийх, цаашид байж болох олон улсын конвенцийн хэрэгцээг тодорхойлох зорилготой ажиллаж байна. Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67/139 дүгээр тогтоолын хүрээнд Нээлттэй ажлын хэсгийг "ахмад настны эрх, эрхэмсэг оршихуйг хамгаалах, хөхиүлэн дэмжих олон улсын эрх зүйн хэм хэмжээг, үндсэн элементүүдийг агуулсан санал бэлтгэхийг... ” хүссэн байна. Уг асуудлаар БНСУ-ын Сөүл хотноо НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын дэргэдэх Олон улсын зохицуулах хороо болон Ази, Номхон далай, Африк, Европ, Америкийн хүний эрхийн үндэсний байгууллагууд, бие даасан экспертүүд оролцсон "Хүний эрхийн үндэсний байгууллагуудын тусгай хуралдаанаар Олон улсын зохицуулах хорооны дэргэд Ахмад настны эрхийн асуудлаарх дэд хороог байгуулах эсэх асуудлаар тусгай хуралдаан 10 дугаар сарын 26-ны өдөр болсон бөгөөд уг хуралдаанд Ази-Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганыг даргалагч, тус чуулганаас байгуулсан Ахмад настны эрхийн асуудлаарх ажлын хэсгийн гишүүний хувьд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар оролцлоо.    Тусгай хуралдаанд оролцогчид Олон улсын зохицуулах хорооны дэргэдэх дэд ажлын хэсгийг байгуулах асуудлыг санал нэгтэй дэмжсэн бөгөөд уг ажлын хэсэг цаашид ахмад настны эрхийн асуудлаарх конвенцийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох ажилд НҮБ-аас байгуулагдсан Нээлттэй ажлын хэсэгтэй хамтран ажиллах юм. Дэд ажлын хэсэгт Ази-Номхон далай, Африк, Америк, Европын 4 бүсээс тус бүр 2 хүний эрхийн үндэсний байгууллагыг оруулахаар болсон бөгөөд ажлын хэсэгт жилд 2-оос доошгүй удаа хуралдах юм. Уг ажлын хэсэгт аль хүний эрхийн үндэсний байгууллага орж ажиллахыг дэд ажлын хэсгийн ажиллах удирдамжийг боловсруулсны дараа шийдвэрлэхээр уг хуралдаанаас шийдвэрлэлээ.    
Меридагийн зарчмыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.
Үзэх