• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрх ба Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” сэдэвт лекцид оролцохыг урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн цуврал лекцийн 2019 оны эхний дугаар буюу 42 дахь удаагийн лекц та бүхэнд хүрэх гэж байна. Энэ удаагийн лекцээр Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман оролцож “Хүний эрх ба Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” сэдвээр лекц унших гэж байна.
Энэ удаагийн лекцээр бүх хүн хаана ч байсан ялгаварлан гадуурхалтаас ангид байж хүний эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжийг Дэлхийн Зорилгууд хэрхэн баталгаажуулж байгаа талаар илтгэнэ. Мөн Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын ахиц дэвшил болон хөгжлийн үйл явц, үр шимээс орхигдож байгаа хүн амд хэрхэн хүрэх, та, би, бид бүгд тогтвортой хөгжлийн төлөө юу хийж чадах вэ гэсэн сэдвүүдээр ярилцана.
Лекц 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 14:00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болно. Хэрэв та тус лекцид оролцохыг хүсвэл ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 51-262752 дугаарын утсаар холбогдон бүртгүүлж болох бөгөөд мөн g.zolzaya@nhrcm.gov.mn хаягаар овог, нэр, байгууллагаа илгээгээд бүртгүүлж болно.
Үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй.