• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх сэтгүүл өгүүлэл хүлээн авч байна

Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүний эрх” сэтгүүлийг 10 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Тус сэтгүүл нь хүний эрхийн онолын судалгааг Монголд хөгжүүлэх зорилготой юм. Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид Та бүхнийг "Хүний эрх” сэтгүүлд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.  "Хүний эрх” сэтгүүл нь дараахь шалгуурыг хангасан материалыг хүлээн авна. Үүнд:  Хүний эрхийн онол ба практикийн асуудал дэвшүүлсэн байх; Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх; Шинэлэг, сонирхолтой байх; Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх; Хүний эрхийн зарчимд нийцсэн, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх; А4 хэмжээтэй, 15 хуудсаас  ихгүй байх; Нийтлэлийн хураангуйг бичиж ирүүлсэн байх/А5 хэмжээгээр 10-12 хуудас/; Зохиогчийн тухай товч танилцуулга, зургийг хавсаргах; Бүтээлийг 2011 оны X сарын 25-ныг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд хүлээн авна. Хаяг: Хүний эрхийн Үндэсний Комисс. Тусгаар тогтнолын талбай. Улаанбаатар-38, Төрийн өмчийн XI байр. 509 тоот. И-мэйл:z.badmaarag@mn-nhrc.org Утас: 262902