• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэхэд хичээл зүтгэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Жуух бичгээр шагналаа

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил тус өдрийг Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн хамгаалагчдын 25 жилийн ойн хүрээнд өргөн цар хүрээтэй кампанит ажлыг өрнүүлж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус өдрийг угтан нэг сарын хугацаатай тусгай аян зохиож, аяны хүрээнд ХЭҮК-ын 21 аймаг дахь ажилтнууд тус бүр хүний эрхийн уулзалт хэлэлцүүлэг, иргэд болон зорилтот бүлгийн болон 21 аймаг тус бүрээс бэлтгэсэн 400 гаруй сургагч багш нартай хамтран сургалт явуулж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цагаан туузтаны аянд нэгдэн хамтран ажиллалаа. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиум, "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөн, Хүүхдийн эрхийн асуудлаар уулзалт хэлэлцүүлэг, "ХЭҮК ба Иргэний нийгмийн түншлэл” уулзалт, Сонгинохайрхан дүүргийн алслагдмал хороон дахь иргэдэд хүний эрхийн сургалт, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тува иргэдтэй уулзалт, сургалт явуулж ажиллаж байна. Хүний эрхийн өдрийг зөвхөн 12 дугаар сарын 10-ны өдрөөр хязгаарлан ойлгох өрөөсгөл бөгөөд хүний амьдрал үргэлжилж буй цаг минут тутамд хүний эрхийн асуудал сөхөгдөж, иргэдийн эрхийг хамгаалах, хүндэтгэх үйлс түгэн дэлгэрч байх учиртай. Ингэхийн тулд хүн бүрийн хараа хяналт, хүчин зүтгэл, хүний эрхэд суурилсан хандлага, соёл ихээхэн чухал байна хэмээн Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурлын үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ярьсан юм. Түүнчлэн тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга болон НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссараас илгээсэн мэндчилгээ г уншиж танилцууллаа.Энэ өдөр хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих үйлсэд хичээл зүтгэл, идэвх санаачлагатай ажилласан иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын нэрэмжит "Жуух бичиг”-ээр шагнахаар болсныг мэдэгдэв. Хэвлэл мэдээллийн салбараас "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн, МҮОНР-ын редактор Д.Даваадулам, тус клубын гишүүн, "Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Янжмаа, Zaluu.com сайтын сэтгүүлч Т.Болормаа нарт энэхүү шагналыг олгож байна.Хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийг уриалах утга агуулга бүхий "Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, шторкийн уралдааныг зарласан бөгөөд тус уралдааны гэрэл зургийн төрөлд 60 орчим бүтээл ирснээс: Нэгдүгээр байранд: А.Баттулга "Цагаан сарнай" зургаар, хоёрдугаар байранд:"Өнөөдөр” сонины гэрэл зурагчинГ.АРГУУЖИН "Монголын сайхан залуутэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй залуусыг оролцуулах болсон тухай" гэрэл зургаар, гуравдугаар байранд: гэрэл зурагчин М.Нямсайхан "Хүүхдийн мөрөөдөл биелдэг буюу нисэхийн гүүрний бүтээн байгуулалт" эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал хөндсөн цуврал бүтээлээр, тусгай байранд: Гэрэл зурагчин Э.Харцага, Д.Давааням, З.Энхбаяр, А.Чимэдцэрэн нарын бүтээлТВ шторкийн төрөлд 5 бүтээл ирснээс:Шторкийн төрөлд тэргүүн байр эзлэх хэмжээний бүтээл ирээгүй гэж шүүгчдийн зүгээс үзсэн тул II, III байрыг шалгаруулж, 1 дүгээр байрын шагналыг тусгай байрын 2 бүтээл шалгаруулж олгохоор шийдвэрлэлээ. Хоёрдугаар байранд:NTV телевизийн сэтгүүлч Ц.Анхзул "Эрхээ хамгаалахад хэн ч балчирдахгүй" бүтээлээр, Гуравдугаар байранд: Дархан-Уул аймгийн "Хүний эрхийн дэмжих бүлэг” НҮТББ "Хөгжлийн бэрхшээл бол орчны бэрхшээл юм" бүтээлээр, Тусгай байранд: "Эсрэг ертөнц” баг "Хууль таныг хамгаална" бүтээлээр, С.Билгүүн "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой" бүтээлээр тус тус шалгарсныг зарлан шагналыг гардууллаа. Хүний эрхийн өдрийн хүрээнд 12 дугаар сарын 10-ны үдээс хойш ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж, жилийн ажлаа дүгнэнэ. Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулсан тусгай хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.