• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрхийн асуудлаар Азийн улс орнуудын төлөөлөл чуулж байна

Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран Улаанбаатар хотноо 2014 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулга уулзалтад Япон, Солонгос, Энэтхэг, Камбож, Индионези, Монгол  зэрэг зургаан орны төлөөлөл хүүхдийн эрхийн асуудлыг хоёр дахь өдрөө хэлэлцэж байна. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэх зорилготой тус чуулга уулзалтад Зүүн Азийн орнуудаас 40 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, нийт 160 гаруй хүн оролцож байна.  Тус чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн тавьсан "Монгол Улс дахь Хүүхдийн эрхийн төлөв байдал" сэдэвт илтгэлийг
энд
Үзэх