“Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны дүнг танилцуулах уулзалт боллоо - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны дүнг танилцуулах уулзалт боллоо

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Гадаад харилцааны яамны Их номин танхимд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс монгол төлөөлөгчийн газар хамтран "Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүн танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. "Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүнг салбарын яамдууд, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, түүнчлэн олон нийтэд нээлттэйгээр танилцуулах, судалгааны үр дүнд тулгуурласан шат шатны нөлөөллийн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, санал солилцох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм.