• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүүхдийн эрх, миний нүдээр" хүүхдийн гар зургийн уралдаан

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл "Хүүхдийн эрх, миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг 8-12 насны хүүхдүүдийн дунд зарлаж байна. Зорилго Хүүхдийн оролцоог дэмжих замаар хүүхэд өөрийн эрхийн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих, олон нийтийн анхаарлыг хүүхдийн эрхийн асуудалд хандуулахад чиглэнэ. Уралдаанд гар зургийн бүх төрлөөр оролцох боломжтой. Уралдааны зохион байгуулалт Бүтээлийг Засгийн газрын XI байр, ХЭҮК-ын 504, 511 тоотод 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хүлээж авна. 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдрийн хооронд шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 9 бүтээлийг шалгаруулна. Шилдэг бүтээлийн эздэд 12 дугаар сарын 8-ны өдөр шагналыг ХЭҮК-ын Сургалт, сурталчилгааны танхимд гардуулна.  Шагналын сан   1-р байр: нэг хүүхэд – 200,000₮ дурсгалын зүйл, зургийн хэрэгсэл 2-р байр: хоёр хүүхэд – тус бүр 100,000₮ дурсгалын зүйл, зургийн хэрэгсэл 3-р байр: гурван хүүхэд – тус бүр 50,000₮ дурсгалын зүйл, зургийн хэрэгсэл Тусгай байр: таван хүүхэд – тус бүр дурсгалын зүйл, зургийн хэрэгсэл  Тавигдах шаардлага Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбартай танилцсан байх  (www.mn-nhrc.org хуудаснаас үзэх боломжтой) Хүүхэд өөрийн гараар тухайн зургийг зурсан байх Өөрийн санааг илэрхийлсэн байх Зургийг А2 хэмжээтэй цаасан дээр зурсан байх Бүтээлийн хамт овог нэр, нас, хот, аймаг, сургууль, анги, эцэг эхийн нэр, харилцах утас зэрэг хувийн мэдээллийг хавсаргана. Тодруулга, лавлагаа: Утас: (976-51) – 262751 (Референт Б.Болорсайхан); (976-51) – 262931 (Зааварлагч Ж.Оюунхүү) Уралдаанд ирүүлсэн гар зураг, зохиогчийн нэрийн хамтаар цаашид хүний эрхийн сурталчилгаанд ашиглах ба буцааж өгөхгүй болохыг мэдэгдье. Цахим шуудан: info@mn-nhrc.org Цахим хуудас: www.mn-nhrc.org Шуудангийн хаяг: Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар Тогтнолын талбай, Төрийн өмчийн XI байр, Улаанбаатар хот, 15140 Монгол Улс ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ   (Хүүхдэд зориулсан хялбаршуулсан хувилбар)     1–р зүйл. Хүүхдийн тодорхойлолт   Чамайг арван найман нас хүртэл хүүхэд хэмээн үзэж, энэ конвенцид заасан бүх эрхийг эдлүүлнэ.     2–р зүйл. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх чөлөө   Чамайг арьсны өнгө, хүйс, хэл, шүтдэг шашин, үзэл бодол, гарал үүсэл, нийгмийн болон эдийн засгийн байдал, хөгжлийн бэрхшээл, угсаа болон чиний, эсвэл чиний аав ээжийн, эсвэл асран хамгаалагчийн бусад байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй.     3–р зүйл. Хүүхдийн дээд ашиг сонирхол   Хүүхдэд хамаатай бүх үйлдэл, шийдвэр нь чамд, эсвэл бусад хүүхдэд хамгийн сайн зүйлд тулгуурласан байх ёстой.     4–р зүйл. Конвенцид заасан эрхүүдийг эдлэх   Засгийн газар чамайг болон бүх хүүхдийн эрх эдлэх боломжийг бүрдүүлнэ.     5–р зүйл. Эцэг эхийн удирдлага ба хүүхдийн өсөн хөгжиж буй ур чадвар   Чиний гэр бүл чамайг өсгөх, байнга эрхээ ашиглаж сурахад удирдан чиглүүлэх үндсэн үүрэгтэй. Засгийн газар энэхүү эрхийг хүндэтгэнэ.     6–р зүйл. Эсэн мэнд амьдрах, хөгжих эрх   Чи амьдарч, өсөн өндийх эрхтэй. Засгийн газар эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих нөхцлийг баталгаажуулна.     7–р зүйл. Төрсний бүртгэл, нэр улсын харьяалал, эцэг эхийн халамж   Төрснөө бүртгүүлэх, өөрийн улсын харьяалалтай байх, эцэг эхээ мэдэх, эцэг эхээрээ асрамжуулах эрхтэй.     8–р зүйл. Хувь хүний тодорхойлолтыг хамгаалах   Засгийн газар чиний өөрийн нэртэй байх, улсын харьяалалтай байх, гэр бүлийн халамжинд байх эрхийг хүндэтгэнэ.     9–р зүйл. Эцэг эхээсээ салах   Чиний сайн сайхны төлөө (жишээлбэл, эцэг эх чинь муухай харьцаж, үл ойшоодог) биш бол чамайг эцэг эхээс чинь салгаж болохгүй. Хэрэв чиний эцэг эх чинь салсан, чамд хүнд санагдахгүй бол чи хоёулантай нь холбоотой байх эрхтэй.     10–р зүйл. Гэр бүл дахин нэгдэх   Хэрэв чиний эцэг эх өөр улсад амьдардаг бол чамайг эцэг эхтэйгээ уулзах, гэр бүлтэйгээ нэгдэхээр улс хооронд явахыг зөвшөөрнө.     11–р зүйл. Хууль бусаар өөр улс уруу шилжүүлэхээс хамгаалах   Засгийн газар чамайг хууль бусаар өөрийн улсаас гарахаас сэргийлж, бүхий л арга хэмжээг авна.              12–р зүйл. Хүүхдийн байр суурийг хүндэтгэх   Чамд хамаатай шийдвэрийг насанд хүрсэн хүмуус гаргах үед чи өөрийн юу бодож байгааг чөлөөтэй хэлэх, өөрийн байр суурьд анхаарлыг хандуулах эрхтэй.     13–р зүйл. Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө   Чамд болон бусад хүмүүст хохирол учруулахгүй бол чи бүх хэлбэрээр (бичиг, урлаг, телевиз, радио, Интернэт гэх мэт) мэдээллийг хайх, авах, хуваалцах эрхтэй.     14–р зүйл. Бодол санаа, ухамсар, шашны эрх чөлөө   Чи хүсэж байгаа зүйлээ бодох, итгэх, бусад хүмүүсийг эрхээ эдлэхэд саад болохгүйгээр өөрийн шашин шүтэх эрхтэй. Чиний эцэг эх чинь энэ асуудлаар чамайг удирдан чиглүүлнэ.     15–р зүйл. Тайван замаар эвлэлдэн нэгдэх эрх чөлөө   Бусад хүмүүсийг эрхээ эдлэхэд саад болохгүйгээр чи бусад хүүхдүүдийн бүлэг, байгууллагуудад орох, уулзах эрхтэй.     16–р зүйл. Хувийн нууц, нэр төр, алдар хүнд   Чи хувийн нууцтай байх эрхтэй. Хэн ч чиний нэр төрийг гутаах, танай гэрт нэвтрэх, захиа болон цахим шууданг унших, ямар нэгэн шалтгаангүй чамайг болон чиний гэр бүлд төвөг удах ёсгүй.     17–р зүйл. Мэдээлэл, мэдээллийн хэрэгсэлд нэвтрэх   Чи ном, сонин, сэтгүүл, телевиз, радио, Интернэт зэрэг төрөл бүрийн эх сурвалжаар холбогдох, үнэн зөв мэдээлэл авах эрхтэй. Мэдээлэл нь чамд ашиг тустай, ойлгомжтой байна.     18–р зүйл. Эцэг эхийн хамтын үүрэг   Чиний эцэг эх хоёулаа чамайг өсгөх, байнга чамд хамгийн тэргүүнд юу хэрэгтэйг харгалзан үзэх үүрэг хүлээдэг. Засгийн газар, ялангуяа эцэг эх чинь ажил хийдэг бол эцэг эхэд чинь туслах үйлчилгээ үзүүлнэ.     19–р зүйл. Хүчирхийлэх, зүй бусаар харьцах, үл ойшоох явдлын бүх хэлбэрээс хамгаалах   Засгийн газар чамайг асрамжлан халамжилж, чиний эцэг эх болон чамайг харж байгаа бусад хүмүүс хүчирхийлэх, зүй бусаар харьцах, үл ойшоох явдлаас хамгаалахыг баталгаажуулна.     20–р зүйл. Бусад халамж   Хэрэв эцэг эх, гэр бүлийнхэн чамайг халамжилж чадахгүй бол чиний шашин, уламжлал, хэлийг хүндэтгэдэг бусад хүмүүсээр халамжлуулна.     21–р зүйл. Үрчлэлт   Хэрэв чи өөрийн төрсөн оронд, эсвэл өөр улсад амьдрахаар үрчлэгдсэн бол эн тэргүүнд чамайг сайн сайхан байлгах бүх зүйлд анхаарлаа хандуулах ёстой.     22–р зүйл. Дүрвэгч хүүхэд   Хэрэв чиний эх орон аюултай болсны улмаас өөр улсад ирсэн бол чи хамгаалуулах, дэмжлэг авах эрхтэй. Чи тус улсын хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ.     24–р зүйл. Эрүүл мэндийн үйлчилгээ     Чи чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй (эм тариа, эмнэлэг, эрүүл мэндийн мэргэжилтэн гэх мэт). Чи эрүүл байхын тулд цэвэр ус, шим тэжээлт хоол, цэвэр орчин, эрүүл мэндийн боловсрол эзэмших эрхтэй. Баян улсууд ядуу улсуудад туслах ёстой.     25–р зүйл. Эмчилгээний тогтмол хугацааны шалгалт   Хэрэв чамайг эцэг эх биш, орон нутгийн байгууллага, ажилтан харж байгаа бол чамайг сайтар халамжилж, эмчилж байгааг тогтоохоор чиний нөхцөл байдлыг тодорхой хугацаанд шалгана.     26–р зүйл. Нийгэм хамгааллын тэтгэмж     Чиний амьдарч буй нийгэм чамайг хөгжих, сайн нөхцөл байдалд амьдрахад туслахаар нийгэм хамгааллын тэтгэмжийг олгоно (боловсрол, соёл, хүнс тэжээл, эрүүл мэнд, нийгмийн халамж). Засгийн газар шаардлагатай гэр бүлийн хүүхдэд нэмэлт мөнгө олгоно.    27–р зүйл. Шаардлага хангах амьдралын түвшин   Чи бие махбодийн, оюун санааны, итгэл үнэмшлийн, ёс суртахууны, нийгмийн хувьд хөгжих боломж бүхий эерэг нөхцөл байдалд амьдрах ёстой. Засгийн газар уг нөхцлийг бүрдүүлж чадаагүй гэр бүлд туслана.     23–р зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд   Хэрэв чи ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй бол өерийн хамгийн сайн чадвараар бүрэн бүтэн, хараат бус амьдралыг бий болгох, нийгэмд идэвхтэи оролцохоор тусгай халамж, дэмжлэг авч, боловсрол эзэмшинэ.     28–р зүйл. Сурч боловсрох эрх   Чи сурч боловсрох эрхтэй. Сургуулийн багш нар чиний хүний нэр төрийг хүндэтгэх ёстой. Анхан шатны болосвролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшинэ. Баян улсууд ядуу улсуудад туслах ёстой.     29–р зүйл. Боловсролын зорилго   Боловсрол нь чиний хувийн байдал, авьяас, оюун санааны болон бие махбодийн чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлнэ. Мөн чамайг амьдралд бэлтгэж, эцэг эх болон өөрийгөө, өөрийн улс, соёлыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Чи өөрийн эрхийн талаар сурч мэдэх эрхтэй.     30–р зүйл. Цөөнхийн хүүхдүүд, уугуул иргэд   Чи өөрийн улсын ихэнх хүмүүстэй адил эсэхээс үл хамааран, өөрийн гэр бүлийн уламжлал, шашин, хэлийг сурах, хэрэглэх эрхтэй.     31–р зүйл. Чөлөөт цаг, тоглоом, соёл   Чи амрах, тоглох, хөгжилдөх, соёлын үйл ажиллагаанд оролцох эрхтэй.     32–р зүйл. Хүүхдийн хедөлмөр   Засгийн газар чиний эрүүл мэндийг хохироосон, хөгжилд саад учруулсан, боловсрол олох нөхцлийг хаасан, бусад хүмүүс чамайг царамтлан хүчээр ажиллуулахаас хамгаалах ёстой.                  33–р зүйл. Хүүхэд ба мансууруулах бодис   Засгийн газар чамайг хортой, аюултай мансууруулах бодис хэрэглэх, хангах, тараахаас бүхий л байдлаар хамгаалах ёстой.     34–р зүйл. Бэлгийн мөлжлөгөөс хамгаалах