• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар талууд уулзаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн төлөөлөл 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн Газрын удирдлагуудтай хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар уулзалт хийж байна. Уулзалтаар "Нарт Хангай" төвийн үйл ажиллагаатай танилцсан асуудлаар, мөн ШШГЕГ-ын харъяа Хүүхдийн сургалт хүмүүжлийн төвд ажиллах тухай ярилцаж, ХЭҮК-ын ОТБЗ-ийн гишүүн Хүүхдийн эрхийн сургалт судалгааны төвийн хийсэн судалгааны тайланг танилцуулж байна.