• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөгжил бол эрх чөлөө" сэдвээр олон нийтийн лекц зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлж буй хүний эрхийн зүтгэлтнүүдийн эрдэм судлалын ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал лекцийг тогтмол зохион байгуулж ирсэн билээ.  Энэ удаагийн лекцийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын зөвлөх бөгөөд Шүүхийн судалгаа, мэдээллийн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор М.Туяа "Хөгжил бол эрх чөлөө” сэдвээр 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уншлаа. Олон нийтийн лекц арга хэмжээний үеэр илтгэгч нь аливаа улс орны хөгжлийн түвшинг үнэлэх шалгуур нь эдийн засгийн үзүүлэлтүүдээр илэрхийлэгдэх бус иргэд нь эрх, эрх чөлөөгөө эдлэх хууль зүйн баталгаа, түүний хэрэгжилтийн түвшингээр тухайн орны хөгжлийг тодорхойлох дэлхийн өнөөгийн чиг хандлагын тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм.