• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ба Нийгмийн хандлага" өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Өглөөний уулзалт 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08:00–10:00 цагт “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ БА НИЙГМИЙН ХАНДЛАГА” сэдвээр “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэг, Хүний эрхийн эксперт, доктор Г.Нарантуяа оролцоно.

Зорилго:

Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Оролцогчид:

Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.