• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба хүний эрх" сэдвээр хичээл заалаа

Хүний эрхийн боловсролыг түгээх, хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг явуулдаг билээ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага болон төрийн болон олон улсын байгууллагаас ирүүлсэн хүсэлт захиалга болон өөрийн төлөвлөгөөт сургалтуудыг хийсээр байна. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал Улаанбаатар Төмөр замын Политехникийн коллежийн багш нарт "Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрх" сэдвээр хичээл заав. Сургалтад тус коллежийн 10 багш хамрагдлаа.