• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрхийн бүсчилсэн сургалт Хөвсгөл аймагт болж байна

ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран "Хөдөлмөрлөх эрх" сургалтыг орон нутагт зохион байгуулсаар ирсэн уламжлалтай билээ.

2019 оны 03 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт хойд бүсийн сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, анхан шатны хорооны гишүүд болон дээрх аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл оролцон хөдөлмөрлөх эрхийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, өмнөх сургалтуудаас гаргасан “Зөвлөмж”-ийн биелэлттэй танилцан харилцан туршлага солилцож байна.

53545877_2413185395433135_4909368518085967872_n.jpg

53751079_2413185768766431_4215249911257497600_n.jpg

Үйлдвэрчний эвлэлийн болон хүний эрхийн байгууллагын ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр сургалтад хамрагдан харилцан туршлага, мэдээлэл солилцох тус арга хэмжээний үеэр Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, ҮЭ-ийн ажилтнуудын эрхийн асуудал, цалин хөлс, ажил амралтын горим, түүнд тавих төр, олон нийтийн хяналтын талаар хамтрагч байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьж хэлэлцүүлэх төдийгүй орон нутагт явуулах үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг аймаг тус бүрээр гаргах юм. Сургалтад 70 гаруй хүн оролцож байна.