• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулган зохион байгуулна

МҮЭ-ийн Холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сан хамтран “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 9-10-нд зохион байгуулна.

Иргэдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах, зөрчлөөс сэргийлэх, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхтэй холбогдуулан анхаарвал зохих, тулгамдаж буй асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн Уриалга болон Мэдэгдэл гаргахаар төлөвлөж байна.

Чуулганд нийгмийн түншлэлийн талууд болох Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газрын төвийн болон орон нутгийн ажилтан, албан хаагчид, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, нийт 140 гаруй хүн оролцоно.