• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгуулав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын томилолтын баг 2020 оны 9 дүгээр сарын 13-15-нд Увс аймагт ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хохирсон иргэний эрхийг сэргээж, ажилд нь эргэн томилууллаа.