• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад ХДХВ/ДОХ ба хүний эрхийн асуудлаар сургалт хийв

Хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах, хангах төрийн үндсэн чиг үүргийн хүрээнд төрийн албан хаагчид аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байж, хувь хүний нууцыг хамгаалах, ялгаварлан гадуурхалттай холбоотой хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндийн нууцыг хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангахад цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчим, хүний эрхийн олон улсын гэрээ, чиг хандлагын талаар 2019 оны 3 сарын 20-ны өдөр Гал голомт үндэсний хөдөлгөөн ТББ-ын захиалгаар нийслэл, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтай 20 гаруй хүнд ХДХВ/ДОХ ба хүний эрхийн асуудлаар сургалт хийлээ.