• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдан хорих 461-р ангид сургалт зохион байгууллаа

Өнөөдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр сургалт явууллаа. Сургалтад тус хорих ангийн 91 ажилтан албан хаагчид хамрагдлаа. ХЭҮК, ШШГЕГ 2014 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дагуу ШШГЕГ-ын харьяа хорих ангийн ажилтан, албан хаагчдыг хүний эрхийн чиглэлийн сургалтуудад тогтмол хамруулж байгаа юм.