• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Цагдаагийн алба хаагч ба Хүний эрх" цахим уулзалтад урьж байна

Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулдаг "ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" ээлжит уулзалтад Open Society Forum фэйсбүүк лайваар дамжуулан оролцохыг урьж байна.

Энэ удаагийн уулзалт 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 14:00 – 15:00 цагт "ЦАГДААГИЙН АЛБА БА ХҮНИЙ ЭРХ" сэдвийн хүрээнд болно.

Уулзалтын зочноор Г.Оюунболд, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн прокурор, Б.Алтантуяа, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Гүйцэтгэх захирал, Г.Бямбадорж, ХСИС-ийн докторант болон Б.Түвшинтөр, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч, Б.Ганболд, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил, арга зүйн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч нар оролцоно.