• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Чехийн Консулыг хүлээн авч уулзлаа

 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Консул ноён Вацлав Добешыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Вацлав Добеш улс орныхоо өнөөгийн нөхцөл байдал, хүний эрхийн төлөв байдал тэр дундаа бэлгийн цөөнхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого, тулгамддаг асуудлуудынхаа талаар танилцуулаад бэлгийн цөөнх буюу ЛГБТ хүмүүсийн талаар Монгол Улсын баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, Хүний эрхийн Үндэсний Комиссоос тэдгээр иргэдийн эрхийн хэрэгжилтийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар асууж, харилцан санал солилцлоо.