• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шинээр томилогдсон Хүний Эрхийн Дээд Комиссар ажлаа хүлээн авлаа.

   Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Дээд Комиссараар томилогдсон хатагтай Нави Пиллэй 9 сарын 1-нд ажлаа хүлээн авлаа. Түүнийг Ерөнхий Ассамблейн 7 сарын 27-ны хуралдаанаар батласан бөгөөд тэрээр дэлхийн 50 оронд 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, жилийн 150 сая ам. долларын төсөвтэй байгууллагыí даргаар томилогдов.     Тэрээр өмнө нь Гаага дахь Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчээр 5 жил,  Руандагийн Олон Улсын Эрүүгийн Шүүхэд 8 жил ажилласан бөгөөд түүнээс 4 жилд нь тус шүүхийн ерөнхийлэгчийн үүрэг гүйцэтгэжээ. Хатагтай Пиллэй 1941 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад төрсөн ба амьдралынхаа нилээд хугацааг эмэтэйчүүдийн эрхийг хамгаалахад зориулсан байдаг. Тэрээр "Тэгш Байдлыг Одоо” хэмээх олон улсын төрийн бус байгууллагын үүсгэн байгууллагчдын нэг юм. Мөн хүүхэд, цагдан хоригдож буй хүмүүс, эрүү шүүлтийн хохирогчид, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлаас гадна эдийн засаг, нийгэм ба соёлын эрхийг хамарсан өргөн хүрээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байжээ.