• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Шинэ өдөр" зурагт номыг хүүхдүүддээ уншиж өгөөрэй

Эрх эдлэгч онцгой субъект болохын хувьд хүүхдийн нэр төр, ашиг сонирхлыг цаг ямагт хүндэтгэн хүлээн зөвшөөрөх ёстой. Насанд хүрэгчдээс хамааралтай байх онцгой шинж нь хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн хамгаалалт авахад нь саад болох ёсгүй юм.

Төр, байгууллага, хувь хүн, эцэг, эх аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үзэх шаардлагатай бөгөөд тэдний эрхийг хамгаалж, хөхиүлэн дэмжихэд бүгд үүрэг хүлээх төдийгүй эрхээ мэдэж, шаардахад хүүхдийн өөрийн оролцоо чухал билээ.

Тиймээс хүүхдийн эрхийн зөрчил, түүнийг мэдээлэх, шийдвэрлэх арга замын талаар өсвөр үе, залуучууд, эцэг, эхчүүдийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү зурагт номыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс эрхлэн хэвлүүллээ.

Шинэ өдөр зурагт ном
Үзэх